09:00 – 18:00

Даваа - Баасан

Саруул төв 104, 105 тоот

СБД, 3-хороо, Нарны зам-53

99112137, 99194481

09:00 – 18:00

Даваа - Баасан

Саруул төв 104, 105 тоот

СБД, 3-хороо, Нарны зам-53

99112137, 99194481

Цахилгаан хайгуул

Цахилгаан хайгуулын танилцулга

Цахилгаан хайгуулын ерөнхий ухагдахуун
Дэлхийн царцдасын геологийн тогтоц, ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын ажилд өргөн хэрэглэгддэг геофизикийн аргуудын нэг бол цахилгаан хайгуулын арга юм. Цахилгаан хайгуулын арга нь байгалын ба зохиомлоор үүсгэсэн тогтмол ба хувьсах цахилгаан, цахилгаан-соронзон орныг судалдаг.

Манай компани нь цахилгаан хайгуулын өдөөгдмөл туйлширлын аргаар хайгуул судалгааны ажил явуулдаг. Энэхүү арга нь эрдэс, чулуулгийн хувийн цахилгаан эсэргүүцэл болон тэдгээрийн цахилгаан туйлшралтын зэргийг нэгэн зэрэг нэг багажаар хэмжиж авдагаараа давуу талтай юм.

Эрдэс, чулуулгийн хувийн цахилгаан эсэргүүцэл гэдэг нь түүгээр нэгж зайд цахилгаан гүйдэл гүйх үед эрдэс, чулуулгаас цахилгаан гүйдэлд саад болж буй хэмжигдэхүүнийг хувийн цахилгаан эсэргүүцэл гэнэ.

Эрдэс, чулуулгийн туйлшрах чадвар гэдэг нь гүйдэл гүйж байгаа үед цэнэг хуримтлуулах, гүйдлийг салгасны дараа тухайн цэнэгээ хэрхэн алдаж байгааг тодорхойл буй хэмжигдэхүүн юм.

Дээрхи аргын хэмжитын үндэс нь газрыг гүнрүү хоѐр гадасны тусламжтайгаар цахилгаан гүйдэл нэвтрүүлснээр хүлээн авагч хоѐр электродын хооронд буй болсон өдөөгдсөн хүчдэлийг хэмжихэд тулгуурласан байдаг. Өөрөөр хэлвэл дамжуулсан болон хүлээн авсан дохионы харьцаагаар тухайн газрын цахилгаан шинжийг тооцоолдог. Хувийн цахилгаан эсэргүүцлийг хүлээн авч буй дохионы хүчээр, өдөөгдсөн туйлширлыг хүлээн авж буй дохионы хэлбэлзлийн төрх, эсвэл хугацааны хэмжээгээр тус тус тодорхойлдог. Эрдэс, чулуулгийн хувийн цахилгаан эсэргүүцэл болон туйлширлын зэрэгт тэдгээрийн найрлага, чийгшилт, байрлах гүн, температур, хувирлын зэрэг гэх мэт олон хүчин зүйл нөлөөлнө.

Багаж тоног төхөөрөмж

Манай компани нь сүүлийн үеийн багаж тоног төөхөмжөөр бүрэн хангадсан. Үүнд:

  • Франц улсад үйлдвэрлэсэн VIP-10000 трансмиттер буюу гүйдэл дамжуулагч
  • АНУ-д үйлдвэрлэсэн Olympian GEP-30 маркийн 30кВт-ийн цахилгаан үүсгүүр
  • Цахилгаан хайгуулд зориулж хийлгэсэн үл туйлширагч голтой хүлээн авагч MN-ийн GEOPHONE утас.
  • Канад улсад үйлдвэрлэсэн маш бага хувийг эсэргүүцэлтэй алт, мэнгөний хольцтой гүйдэл дамжуулагч AB-ийн утас.
  • Зэсийн байвант, үл туйлширагч хүлээн авагч MN-ийн вааран електрод.
  • Сайн чанарын гангаар хийгдсэн хувийн эсэргүүцэл багатай гүйдэл дамжуулагч AB-ийн гадас.

Хээрийн хэмжилтийн баг маань үндсэндээ 8-12 хүний бүрэлдэхүүнтэй, хоёр Ландкруйзер-79 машинтайгаар ажлыг гүйцэтгэдэг.

Ажил гүйцэтгэх аргачлалууд

Elrec-PRO хэмжигч багаж нь дараах 6-н төрлийн аргаар хэмжилт авах бололцоотой бөгөөд арга тус бүр дээр гүйдэл дамжуулагч болон хүлээн авагч электродуудын байрлал харилцан адилгүй байж цаихлгаан зүсэлтийн болон талбайн хэмжээний мэдээлэл өгдөг.

  • Dipole-Dipole буюу Хос туйлт аргачлал нь цахилгаан зүсэлтийн зураг гаргах бөгөөд бага гүний мэдээлэл сайн өгнө. Судлыг болон бага гүнтэй сулпиджсэн металлын төрлийн ордын хайгуулд илүү тохиромжтой.
  • Pole-Dipole буюу Нэг туйлт аргачлал нь мөн цахилгаан зүсэлтийн зураг гаргах бөгөөд харьцангуй их гүний мэдээлэл өгнө. Энэхүү агргачлалаар гүнд байрлах исэлдээгүй хүдрийн биет, порбирийн ордын хайгуулд өргөн ашигладаг
  • Pole-Pole буюу Нэг туйлт аргачлал нь цахилгаан зүсэлтийн зураг гаргах бөгөөд их гүний мэдээлэл өгнө. Энэхүү агргачлалыг гүний порбирийн ордын хайгуулд өргөн ашигладаг
  • Gradient буюу Дундаж градент аргачлал нь тодорхой гүний мэдээлэл бүхий талбайн зураглал гаргадаг. Энэхүү аргыг бүхийл төрлийн ордын хайгуулд хэрэглэх бололцоотой бага зардаар их мээдээлэл авч болох давуу талтай юм. Гүйдэл дамжуулагч электродуудын байрлалыг өөрчилж өөр өөр түвшний мэдээл авснаар 3D загварчлал гаргах бололцоотой
  • Shilumberger буюу Шлумбергер аргачлал нь цэгийн цахилгаан зүсэлтийн мэдээлэл гаргах бөгөөд гүний усны хайгуул, нүүрсний хайгуулд өргөнөөр ашигладаг их үр дүнтэй арга юм.
  • Wenner буюу Веннер аргачлал нь мөн цэгийн цахилгаан зүсэлтийн мэдээлэл гаргах бөгөөд Шлумбергер аргачлалыг бодоход харьцангуй бага гүний мэдээлэл өгдөг.

Суурин боловсруулалт болон програм хангамж

Хээрийн хэмжитийн үр дүнгээр гарсан анхдагч тоон мэдээлэл буюу RAW DATA файлыг өдрийн хэмжилтийн төгсгөлд компютерт Syscal Prosys 2.0 программаар татан авна. Татаж авсан анхдагч тоон мэдээлэл нь хувийн эсэргүүцлийн болон туйлшралын геометрийн шууд тусгал учир мэдээлийг бодит байдалруу дөхүүлэх үүднээс RES2D, RES3D гэсэн сэргээн босголт (invertion) хийх программ хангамжуудыг ашигладаг. Эцэст нь GeoSoft 7.2.1 программын тусламжтайгаар хэмжигдсэн, тооцоолсон, сэргээн босголт хийсэн зургуудыг гаргах боложтой бөгөөд эдгээр зураглалууд нь тодорхой торлолын нөхцөл хангаж байвал 3D модель гаргаж загварчлах бололцоог олгодог. Мөн ArcGIS-10.2, MapInfo-11 гэм мэтэчлэн программ хангамжуудаар геологийн бусад мэдээллүүдтэй холбож цооног төлөвлөлтөнд өөрийн саналаа оруулдаг.

Top