09:00 – 18:00

Даваа - Баасан

Саруул төв 104, 105 тоот

СБД, 3-хороо, Нарны зам-53

99112137, 99194481

09:00 – 18:00

Даваа - Баасан

Саруул төв 104, 105 тоот

СБД, 3-хороо, Нарны зам-53

99112137, 99194481

Соронзон хайгуул

Соронзон хайгуулын танилцуулга

Соронзон хайгуулын тухай ерөнхий ухагдахуун

Сорнзон хайгуул нь чулуулаг бүрхүүлийн геологийн тогтоц, эрдэс чулуулаг ба хүдрийг биетийн соронзон шинжээс хамаарч, дэлхийн соронзон орон хэрхэн өөрчлөгдөхийг судлах зорилготой хайгуулын геофизикийн нэг арга юм. Ашигт малтмалын эрэл хайгуулын судалгаанд соронзон хайгуул нь зонхилох үүрэг гүйцгтгэдэг бөгөөд ялангуяа төмөрийн хүдрийн соронзон хайгуулын үндсэн объект болно. Соронзон хайгуулыг зөвхөн төмрийн хүдрийн ашигт малтмал төдийгүй полиметаллын, сульфидын, зэс-никлийн, марганцын, алтны шороон орд, цагаан алт, гянтболд г.м олон төрөлийг ашигт малтмалын ѐудалгаанд хэрэглэдэг. Мөн түүнчлэн соронзон хайгуулын үр дүнгээр зөвхөн хүдрийн төдийгүй, хүдэр, ашигт малтмал, бүрэлдэх аятай нөхцөл бүхий өөрчлөлт, хувиралын бүс, шилжилт хагаралууд г.м хүдэр агуулагч болон хянагч бүсийг судлах бүрэн боломжтой.

Соронзон орныг хэмжихэд зориулагдсан багажийг магнитометр гэх бөгөөд Геологид соронзон хүчлэгийн вектор (T) –ын үнэмлэхүй буюу харьцангуй (dT) утгыг, босоо байгуулагч (Z)-ийн харьцангуй (dZ) өөрчлөлтийг хэмжихэд ашигладаг. Магнитометрүүдийг соронзон орны ямар элемент хэмжиж байгаагаар нь Z,T,N гэж ангилахаас гадна соронзон орны индукцийг хэмжих зарчимаар нь Оптик-механик, Протон, Квант, Феррозондын гэж ангилна.

Манай компани нь Канад улсад үйлдвэрлэсэн GSM-19W v7.0 маркийн ПРОТОН магнитометр ашигладаг. Энэ магнитометр нь устөрөгчөөр баялаг уусмалд тогтмол гүйдэл өгөхөд өдөөгдсөн соронзон орон үүсч протонууд эргэлдэж эхэлдэг бөгөөд гүйдлийг салгахад протонууд анхны төлөвтөө гадны соронзон орноос хамаарч харилцан адигүй хугацаанд ирдэг. Энэхүү чанарын ашиглан гүйдлийг автоматаар залгах, салгах зарчмаар өдөөгдсөн протоны давтамж, далайцыг хэмжиж гадны соронзон нөөлөөлийг тооцоолох чадамжтай цахим системээр тоноглогдсон багаж юм.

Багаж тоног төхөөрөмж

Соронзон хайгуулын хамгийн сүүлийн үеийн багаж болох Канад улсад үйлдвэрлэсэн GSM-19W v7.0 маркийн 3-н ком багажтай. Энэхүү багаж нь тасралтгүй хэмжих горимонд ажиллах бололцоотой, байршил тогтоох GPS, доргионий хамгаалалттай үүргэвч, нөөц батарей г.м олон давуу талтай юм. Хээрийн хэмжилтийн баг маань үндсэндээ 4-5 хүний бүрэлдэхүүнтэй, Ландкруйзер-79 машинтайгаар ажлыг гүйцэтгэдэг.

Ажил гүйцэтгэх аргачлал

Соронзон хайгуулын ажлыг гүйцэтгэхдээ Дэлхийн соронзон орны өдрийн өөрчлөлтийг тооцоолож засвар хийх шаардлагатай. Засварыг хийхдээ соронзон орны өөрчлөлтийг хэмжих Соронзон вариац (өөрчлөлтийн)-ийн станцыг GSM19W багажныхаа BASE мод дээр нь тавиж байрлуулна. Соронзон вариацийн станцийг соронзон нөлөө багатай газарт байрлуулж, өдөр бүр ажил эхлэхийн өмнө эхлүүлж ажил дууссаны дараа зогсоох байдлаар ажиллана. Талбайн соронзон орны зураглал хийхэд дээрхи багаж нь тасралтгүй хэмжих горим, байршил тогтоогч GPS-тэй учир дурын хэмжээтэй талбайд, дурын масштабын зураглал гаргах бололцоотой.

Суурин боловсруулалт болон программ хангамж

Хээрийн хэмжитийн үр дүнгээр гарсан анхдагч тоон мэдээлэл буюу RAW DATA файлыг өдрийн хэмжилтийн төгсгөлд компьютерт GEMLinkW 3.0 программаар татан авна. Талбайн хэмжилт хийсэн багажнуудын соронзон орны өдрийн өөрчлөлтийн засварыг хийхдээ тэдгээрийн анхдагч тоон мэдээлэл, соронзон вариацийн станцийн анхдагч тоон мэдээлэлүүдийг GEMLinkW 3.0 программ-д оруулж CORRECTION хийснээр талбайн соронзон орны бодит утга гарна. Соронзон орны бодит тоон утгын GeoSoft 7.2.1  программд оруулж дараах утгын зураглалуудыг гаргах бололцоотой бөгөөд ингэхийн тулд соронзон вариацийн станцийн байрлал, өндөршил, соронзон хазайлт, соронзон бөхийлт, соронзон орны дундаж утга зэргийг мэдэж байх шаарлагатай.

  • Бүтэн соронзон хүчлэгийн зураглал
  • Соронзон туйлын засвар хийсэн зураглал
  • Дуураймал хүндийн хүчний зураглал
  • Задлан шинжилгээний зураглал
  • Гурван тэнхлэгт үүсмэл бөхийлтийн зураглал
  • Профайл зураглал

Дээрхи зураглалуудаас тайлал хийж эрдэс чулуулгийн хил зааг, унал, сунал, гүний болон жижиг хагарал, хүдрийн биетийн хэлбэр хэмжээ зэрэгийг тодорхойлох боложтой. Геологийн бусад программуудын (ArcGIS 9.3, Map Info 11 г.м) тусламжтайгаар геологийн зураглалтай холбож тайлал боловсруулалт хийнэ.

Top