09:00 – 18:00

Даваа - Баасан

Саруул төв 104, 105 тоот

СБД, 3-хороо, Нарны зам-53

99112137, 99194481

09:00 – 18:00

Даваа - Баасан

Саруул төв 104, 105 тоот

СБД, 3-хороо, Нарны зам-53

99112137, 99194481

Бидний тухай

Манай компани нь 2009 оноос ашигт малтмалын эрэл хайгуул, геологи – геофизикийн судалгааны чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд чадварлаг боловсон хүчин, сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.

Үйл ажиллагааны гол чиглэл нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн хүрээнд ажиллаж, харилцагч байгууллага хооронд ямар нэгэн эрх ашгийн сонирхолгүй, аль нэг талын аливаа оролдлого, шахалтгүйгээр зөвхөн бодит мэдээлэлд тулгуурлан геологийн судалгааны эрэл, хайгуулын ажлыг гүйцэтгэх явдал юм.

Бид Солонгос, БНХАУ улсад үйлдвэрлэсэн баганат болон RC өрөмдлөгийн төхөөрөмжүүдээр геологи хайгуулын болон гидрогеологийн өргөн голчтой цооногуудын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж байна. Түүнчлэн геофизикийн судалгааг орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж холбогдох боловсруулалт болон дүгнэлтийг гарган ажилладаг.

Эрүүл мэнд ба аюулгүй ажиллагаа.

Бид эрүүл мэнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд сахин ажилладаг нь учирч болзошгүй аюул эрсдэлийг бууруулах зорилготой. Бид дээд зэргийн практик үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн зэрэгцээ үргэлж аюулгүй, эрүүл ба чанартай ажил үйлчилгээг явуулахыг эрмэлздэг.

Бид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  • Геологи хайгуулын бүх шатны ажил төлөвлөлт
  • Судалгааны талбайн хэтийн төлвийн үнэлгээ
  • Геологийн зураглал
  • Геохимийн судалгаа, шинжилгээ
  • Геофизикийн судалгаа, шинжилгээ
  • Баганат болон RC өрөмдлөг
  • Бүх төрлийн дээжлэлт, сорьцлолт
  • Дээж бэлтгэл, боловсруулалт
  • Лабораторийн хагас тоон шинжилгээ (XRF)
  • Сорьцын чанарын баталгаажилт болон чанарын хяналт
  • Геологи, хайгуулын ажлын баримт бичиг боловсруулалт
  • Ордын нөөцийн тооцоолол бүхий үр дүнгийн тайлан

Бидий хийж гүйцэтгэсэн ажлууд. Үүнд:

Нийт 20 -оод төсөл дээр геологийн судалгааны эрэл, хайгуулын шатны ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэж байна. Ашигт малтмалын төрлийн хувьд хайлуур жонш, ГХШЭ –үүд, зэс мөн алтны үндсэн ба шороон ордын эрэл, хайгуулын ажил гүйцэтгээд байна.

Top